Г.Занданшатар: Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой

Ц.Цэрэнбадам
2025/06/09

ЕТГ-ын дарга Г.Занданшатар: Юуны өмнө Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд, итгэл үнэмшил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Та бүхний итгэл бол надад хүлээлгэсэн итгэл төдийгүй намын гишүүд, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага юм.
– Энэ бол Та бүхний өнөөдрийн гаргасан шийдвэр эв нэгдлийн илэрхийлэл, намын шинэ шатны үүрэг хариуцлага, иргэдийн хүлээлт, улс орныг тогтвортой, урагш хөтлөх гэсэн хамтын шийдвэр гэж ойлгож байна.
– Өнөөдөр бид эдийн засгийн шинэ сэргэлт, баялгийн шударга хуваарилалт, хөдөө орон нутгийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын шинэ шатны шаардлагуудын өмнө ирээд байна. Ард иргэдийн зүгээс Төр нь амласан үгэндээ эзэн байх, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь хариуцлагатай байхыг шаардаж байна.
– Монгол Ардын Нам бол Монгол төрийн тулгуур багана, улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдлыг баталгаажуулагч улс төрийн хүчин. Бид "Хүн төвтэй хөгжил, шударга нийгмийн төлөө хамтдаа" гэсэн үнэт зарчмаа ажил хэрэг болгох хариуцлагатай цаг үед амьдарч байна. Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол талбар бол гүйцэтгэх засаглал юм. Улс орны хөгжлийн дараагийн алхам бол бодлогын залгамж халаа, хэрэгжилтийн үр нөлөө, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргах явдал гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна.
– Би өнгөрсөн хугацаанд парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон бэрхшээлийг туулахын хажуугаар ардчиллын үзэл санааг бататгах, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэх засаглалын түвшинд залгамж, уялдаатайгаар хэрэгжүүлэх нь миний дараагийн зорилго байх болно.
– Өнөөдөр энэхүү итгэлийг улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлага болгон хүлээж авч байна. Миний үйлдэл үгнээс илүү байх болно. Бодлогоо хэрэгжүүлдэг, ярьснаа хийдэг, хариуцлага хүлээдэг, хамт олонтойгоо ойлголцож ажилладаг Ерөнхий сайд байх болно гэдгээ илэрхийлье.
– Би “Хүнийг төвд нь” тавьсан хөгжлийг, “Шударга ёсыг эрхэмлэсэн төр”-ийг, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилсан ажил хийх болно.
– Надад оногдож буй гол хариуцлага бол намын дотоод эв нэгдлийг хадгалах, залуус, эмэгтэйчүүд, бүхий л давхаргын гишүүдийн оролцоог бодлогын төвд тавих, "Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл"-ийн үзэл санаагаар урагшлах явдал юм.
– Намынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход бүхнээ зориулна. Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой.
– Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Би энэ зарчмыг мөрдлөг болгож, бодлогоо уялдуулж, нээлттэй, хариуцлагатай, тууштай ажиллана.
– Намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, журмын нөхдийнхөө итгэлийг хүндэтгэн, Монголын ард түмний өмнө нэр төртэй, шударгаар зүтгэхээ илэрхийлье.


10
angry
1
care
1
haha
7
liked
8
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 10 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 10 цагийн өмнө
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 10 цагийн өмнө
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 12 цагийн өмнө
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 13 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 13 цагийн өмнө
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ Өчигдөр
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв Өчигдөр
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо Өчигдөр
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой Өчигдөр
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ Өчигдөр
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна 2025/06/12
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ 2025/06/12