МАН-ын 6-р баг хурал яг одоо үргэлжилж байна. Хурлын дундуур 15 минутын завсарлга авсан бөгөөд бага хурлын зарим гишүүдээс хурлын уур амьгалын талаар тодруулсан юм. Тэгвэл хэн юу хэлсэн талаар товч хүргэе.
Б.Даваадалай: Хамтарсан шиг хамтарч чадаж байна уу гэх асуудлыг гишүүдийн зүгээс тавьж байна
Б.Сүхбаатар: АН хамтарсан хэрнээ сөрөг хүчин шиг байгаад байна. Хамтарч чадахгүй байгаа АН-аа хасаад бусад намуудтайгаа хамтраад явахад асуудалгүй
Ж.Эрхэмбаатар: Том төслүүдийг явуулъя гэвэл хамтарсан засгийн газар байх ёстой
Э.Магнайбаяр: Хамтарсан засгийн асуудлыг шийдээд явна гэсэн мэдээлэл авсан байна. Гишүүд үг хэлж дуусаад санал хураах байх.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна