Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо

О.Шүрэнцэцэг
2024/11/25

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, эрэгтэй 27, эмэгтэй 10 нийт 37 шатар сонирхогч оролцлоо.

Тэмцээнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, ИТХ-ын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Түвшинзаяа болон шатрын спортын улсын шүүгч н.Төвсанаа нар гардуулав.

Тэмцээнд байр эзэлсэн оролцогчдыг танилцуулбал:

Эрэгтэй

1-р байр: Б.Дарамбазар /5-р хороо/

2-р байр: Б.Бат-Эрдэнэ /11-р хороо/

3-р байр: Rob Antonius Hendricus /1-р хороо/

4-р байр: А.Азжаргал /6-р хороо/

5-р байр: Б.Батбаяр /5-р хороо/

6-р байр: Д.Бат-Эрдэнэ /1-р хороо/

Эмэгтэй

1-р байр: Б.Батцэнд /6-р хороо/

2-р байр: Б.Татьяна /2-р хороо/

3-р байр: Ц.Бямбаа /6-р хороо/

Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй эхний 3 шатарчин нийслэлийн шатар сонирогчдын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.

Энэхүү тэмцээн нь 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээсээ шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид 2014, 2015, 2016, 2017, 2019, 2021, 2022, 2023 онуудад нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 1, 2, 3 дугаар байранд шалгарч УИХ-ын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм.

Нийслэлийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан нийт шатарчдадаа амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 16 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 22 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04