А.Лхагва: Болор цомд түрүүлнэ гэсэн “амбиц” байгаагүй

О.Шүрэнцэцэг
2024/11/29

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодруулах Болор цом 42 наадмын тэргүүн байрын эзэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагватай ярилцлаа.

-Та Болор цом наадамд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Наадамдаа ямар зарчмыг баримталж өрсөлдөв?

-Монголчууд бидний нүүдэлчин өв соёл цаглашгүй сайхан. Тиймээс нүүдэлчний тухай шүлгээр өрсөлдсөн. Биднийг бусад улсад таниулдаг нүүдэлчний тухай шүлэг хэлсэн. Үнэхээр Монголын өв соёл гайхамшигтай.

-Баярын сэтгэгдлээ ямар хүмүүстэй хуваалцсан бэ?

-Үзэг нэгт найзуудтайгаа баярт мөчөө хуваалцсан. Монголын зохиолчдын нэгдсэн эвлэл дээрээ очсон. 90 гаруй жилийн түүхтэй өргөөндөө баяраа хуваалцсан даа.

-Эхний хоёр шатанд сэтгэл зүй нь ямар байсан бэ?

-Шүлгээ уншъя гэж бодсон. Үүнээс биш түрүүлнэ, айрагдана гэсэн амбиц байгаагүй. 

-Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?

-Энэ жилийн хувьд залуу найрагчид их байлаа. Мөн орон нутгаас найрагчид ирж оролцсон. Тухайлбал, Говь-Алтай, Завхан, Орхон, Өмнөговь. Газар газрын хурдтай тоосоо өргөж хурд хуваалаа.

 

-Сүүлийн шатанд “Морин хуурын хэл” шүлгээ дуудсан. Тухайн шүлгийг сонгож унших шалтгаан гэвэл?

-Морин хуурын хэл бол Монгол газар, тэнгэрийн хэл. Монгол хүний хэл гэж ойлгож болно. Үүгээрээ бид танигддаг, мэдрүүлдэг. Магтаж сайшаахгүй байхын аргагүй сайхан хэл. Морин хуур хөгжим өөр хаана ч байхгүй. Монголын өв соёл, эгшиг аялгуу. Монгол хүний зүрх сэтгэл оюун санаа гэж тодорхойлмоор байна. Монгол тэнгэр, газрын хэл билээ. Энэ сайхан хэлээрээ бид бахархаж явах учиртай гэж үзсэн болохоор тус бүтээлээ бичсэн.

-Тус шүлгийг хэзээ бичсэн бэ?

-Болор цом наадмынхаа өмнө бичсэн. Наадам дөхөхөөр монголчууд гэгэлзэж хүлээдэг. Тэр сайхан сэтгэлээр л бичсэн дээ.

-Жил бүрийн Болор цомын дараа тэргүүн байр эзэлсэн найрагчдыг шүүмжлэл дагадаг. Үүнд ямар байр суурьтай байна?

-Хүмүүс өөрсдийн санаа бодлыг илэрхийлдэг. Тэр нь тухайн хүний бодол. Үзэл бодлоо илэрхийлэх нь эрх чөлөө юм.

-Ирэх жилийн Болор цом наадамд оролцох уу?

-Болор цомын эзэд мялаалгын шүлгээр наадмаа нээдэг. Мэдээж энэ уламжлалаа дагана.

-Таны бүтээлд дүрслэх урлаг томоохон байр суурийг эзэлдэг. Бүтээлээрээ дамжуулж нийгэмд юу түгээхийг хүсдэг вэ?

-Би Монголын “Дүрслэх урлаг” сэтгүүлийг эрхэлж гаргадаг. Зураач, зохиолчдын ертөнцтэй амьдралаа холбоод олон жилийг үдэж байна. Гэрэл гэгээ түгээж Монголыг тамгалж үлдээнэ. Үүгээрээ бахархах, баярхах үзэл санааг үлдээж байна.  уран бүтээлчдийнхээ дунд орж сайхныг түгээж байгаа үйлсдээ дуртай.

-Та яруу найргийн хэдэн ном уншигчдад хүргэсэн бэ?

-Анх 1994 онд “Соёолон морьдын тоос” номоо гаргасан. Дараа нь “Сарны дарс”. Мөн “Дөрөөн дээрээ” номоо өлгийдсөн. “Дөрвөн цагийн эгшиглэн”, “Арван хоёр сарын аялгуу” номоо хэвлүүлсэн. Ардын дууны онцлогийг шингээсэн Арван хоёр сарын аялгуу бүтээлийг СУИС төсөл болгож хэрэгжүүлсэн. Ингээд хөгжмийн зохиолчид бүтээл болгож эгшиглүүлсэн. Нэг сарын жавар, хоёр сарын урь, гурван сарын жавар гэж үргэлжилдэг.

-Уран бүтээлчдэд онгод гэж бий. Таны шүлэг бичих сэдэл ямар үед орж ирдэг вэ?

-Бичнэ гэсэн үедээ шууд бичдэг дээ.

-Өнөө үед Монголын яруу найраг ямар чиглэл рүү хөгжиж байна?

-Одоо үед бүх зүйл нээлттэй болсон. Бид шинэ зүйлтэй танилцаад явж байна. Энэ тогтолцоонд шилжээд 30 жилийг үджээ. Найрагчид маань өөрсдийн оюун санаа, урсгал чиглэлээрээ бүтээлээ туурвиж явна. Бүх урсгал байх учиртай. Олон өнгө нийлж орчлон хорвоо тод байна.

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 5 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 11 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04