“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа

Н.Сумъяасүрэн
2024/11/28

Системийн тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк Монгол Улсын эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэр оруулж, баялаг бүтээж буй Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжихэд анхаарал хандуулж, Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан цогц сургалт, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлдэг билээ. 

Тус хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк нь “Содура консалтинг” ХХК-тай хамтран “Бизнесийн менежментийн цогц сургалт”-ыг амжилттай зохион байгуулсан бөгөөд уг сургалт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ системтэй удирдах, өргөжүүлэх, тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэхэд нь туслах зорилготойгоор 3 түвшинд хэрэгжсэн юм.

Хөтөлбөрийн сургалтад нийт 120 бизнес эрхлэгч хамрагдсанаас 56 оролцогч үргэлжлүүлэн зөвлөх үйлчилгээ авах хүсэлт гаргаж, ярилцлага, сонгон шалгаруулалтын дүнд 10 байгууллага сонгогдон "Стратеги төлөвлөлтийн тэтгэлэгт зөвлөх үйлчилгээ"-нд хамрагдсан юм.

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академийн мэргэжлийн зөвлөхүүд 70%-ийн тэтгэлэгт зөвлөх үйлчилгээг 8 долоо хоногийн турш үзүүлж, нийт 2000 хүн/цагийг байгууллага тус бүрд зориулж ажилласнаас гадна цаашид компаниудын стратегийн зорилтын хэрэгжилт, ололт амжилт, алдаа оноог хэмжих, чиглүүлэх зорилгоор KPI уулзалтуудыг улирал бүр хийхээр төлөвлөөд байна.  

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “Энэ удаагийн тэтгэлэгт зөвлөх үйлчилгээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн салбар, мод үржүүлэг, ойжуулалт гэх мэт салбар бүрээс байгууллагууд хамрагдсан нь онцлог байлаа. Менежментийн цогц хөтөлбөрт хамрагдсанаар байгууллагын удирдлагууд өөрийн бизнесийнхээ өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, оношилж, зах зээлийн судалгааг зөв системтэй хийж, хүний нөөцөө үр дүнтэй удирдан чиглүүлэх ур чадвараа нэмж чадсан эерэг үр дүн гарсанд маш их баяртай байна. Жижиг дунд бизнесийн байгууллагуудад тулгардаг сургалт хөгжлийн зардал, зөвлөх үйлчилгээний зардлуудаа зарим байгууллага бодитоор бууруулж чадсаныг сонсоход таатай байна” гэлээ.   

Ташрамд дурдахад, Жижиг дунд бизнесийн академи нь бизнес эрхлэгчдийн хувь хүн болон хамт олон, байгууллагын хөгжилд чиглэсэн сургалт хөтөлбөр, нэтворкинг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж буйгаас гадна ирэх оноос цоо шинэ хөтөлбөрүүд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ингэхдээ цаг наргүй ажилладаг бизнес эрхлэгчдийн зайнаас суралцах, ур чадвараа дээшлүүлэхэд нь зориулж онлайн сургалтын “Эрдэм” платформыг нээлттэйгээр ажиллуулж, тухай бүр хэрэгцээт сургалтуудыг зохион байгуулахаар зорьж байна. 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 15 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 21 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04