ЗАМЫН ТРАССТ ӨРТСӨН ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙГ СОНСОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ АНХААРУУЛАВ

О.Шүрэнцэцэг
2017/05/30

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 228 дугаар тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн 8,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар – Хөшигийн хөндийн чиглэлийн 33км хурдны автозамын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп" шалгарч автозамын ажил эхлээд байна.

Нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, хот төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын уг ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо, дэмжлэг шаардлагатай байгаа юм. Тиймээс Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох үйл ажиллагаа явуулах гэж байгаа тул доор дурдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2017.05.31-нд 10 цагаас Хан-Уул дүүргийн Газрын албанд ирж, сонсох үйл ажиллагаанд оролцохыг хүсье. Лавлах утас: 11-344927, 99038500 гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 9 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 12 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 12 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 12 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 13 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 13 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 14 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 17 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 17 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 18 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 18 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 20 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 20 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр