Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна

Ц.Цэрэнбадам
10 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 2, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний 7 км явган хүний замыг гурван багцад хуваан, шинэчилж байна. Үүний нэг хэсэг болох “Эм Эс Жи Ти” ХХК-ийн гүйцэтгэж буй Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх урд талын 2.5 км явган хүний замын ажлын дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил таван хувьтай үргэлжилж байна. Ажлын явцад хяналт тавихаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Мөн энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. 

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна. Энэ хүрээнд нийслэлийн зүгээс аль болох монгол аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсөл, хөтөлбөрүүдэд ажиллуулах бодлогыг барьдаг. Иймээс ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцсан ажлаа цаг тухайд нь чанар, стандартын дагуу гүйцэтгэх нь чухал” гэв.

Мөн энэ үеэр явган хүний замыг шинэчлэхдээ тухайн өдөр шинэчилж чадах хэсэг буюу 20-30 метр замыг шинэчлээд, дараагийн хэсэг рүү шилжих, нэг дор бүх хавтангаа хуулахгүй байх, шинэчлэлтийн ажил үргэлжилж буйг илтгэх тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулах, явган зорчигчид зорчих түр замыг гаргаж өгөх, явган хүний замын дэргэдэх замын нөхөн сэргээлт болон цэвэрлэгээний ажлыг дор бүр нь давхар гүйцэтгэх зэргийг гүйцэтгэгч “Эм Эс Жи Ти” ХХК-д үүрэгдлээ.

Дугуйн замын шинэчлэлтийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Дугуй, мотоцикл, мопед, скүүтер зэрэг тээврийн хэрэгсэлтэй зорчигчдод зориулан Чингисийн өргөн чөлөө дагуу авто замын зорчих хэсгийн хоёр талаар 80 см өргөнтэй дугуйн замыг гаргах ажил үргэлжилж байна. Уг шинэчлэлтийн ажил эхний ээлжид “ТЭЦ-3” ДЦС-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл, цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилнэ” гэсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 7 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 10 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 10 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 10 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 11 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 11 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 12 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 15 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 15 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 16 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 16 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 18 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 18 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр