46 ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ХИЙЖ, ОРЦ ГАРЦЫГ НЭЭЛЭЭ

10 цагийн өмнө

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар нар өчигдөр нийтийн эзэмшлийн талбайд орц, гарц, явган хүний замыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцжээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний болон авто замыг хаасан 129 байршлын судалгааг гаргасан.

Үүний дагуу одоогийн байдлаар шаардах хуудас өгсөн газруудаас 46-д нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээжээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ.

Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан дөрвөн чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлсөн.


Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгасан зэрэг нийт 40 гаруй зам гарцыг чөлөөлөөд байна хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 21 минутын өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 34 минутын өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 1 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 1 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 2 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 4 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 5 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 6 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 6 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 8 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 8 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр