ИРГЭД ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛНО


Засгийн газрын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах зорилгоор "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр 09-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Мөн Аввтотээврийн үндэсний төвөөс иргэд, тээвэрчдэд үйл ажиллагаагаа танилцуулах болон зөвлөгөө өгөх юм.

Өөрөөр хэлбэл санхүүгийн ил тод байдлыг ханган холбогдох мэдээллийг танилцуулах, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь нэг цэгээс үзүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Үүнд:

Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх

Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх

Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах

Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн хор уршигын талаар мэдээ, мэдээлэл өгөх

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх

Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх

Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх

Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх

Үйлдвэрийн газрын 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөг танилцуулах, мэдээллэх,

1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулж автотээврийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх болно.

Тус өдөрлөгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МИАТ, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ", "Мэдээлэл хобооны сүлжээ", "Монгол шуудан", "Мэдээлэл технологийн үндэсний парк", "Монголын цахилгаан холбоо", "Хөрөнгийн бирж" зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас гадна Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар оролцох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 1 минутын өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 24 минутын өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 38 минутын өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 1 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 1 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 2 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 5 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 5 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 6 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 6 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 8 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 8 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр