ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

“Монголын Ипотекийн Корпораци ОССК" ХХК (МИК ОССК), Японы Орон Сууцны Санхүүжилтийн агентлаг хооронд Хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Япон улсын Токио хотноо байгууллаа.

Зураг. Зүүн гар талаас “МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Японы Орон Сууцны Санхүүжилтийн агентлаг”-ийн Ерөнхийлөгч Тошио Като

Санамж бичгийн хүрээнд уламжлалт болон ногоон орон сууцны зах зээл, түүний санхүүжилтийг шийдэх шинэлэг арга замуудыг тодорхойлох, орон сууцны санхүүжилтийн анхдагч болон хоёрдогч тогтолцоог хөгжүүлэх хөшүүргүүд, үүнд чиглэсэн бодлогын судалгаа хийх, ногоон орон сууцны төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцох, тулгарч буй сорилтуудыг  шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг зорилгоор хоёр тал хамтран ажиллана.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Б.Гантулга хэлсэн үгэндээ “Монгол улсад орон сууцны зах зээл тэлэн өргөжих бодит шаардлага байгаа, үүнийг санхүүжүүлэх боломжит эх үүсвэрийн төрөлд ногоон бонд орно. МИК олон улсын зах зээлд ногоон бонд гаргахад тавигдах шалгуур үзүүлэлтүүд, шаардлагуудыг хангахад  японы туршлагаас суралцах, хамтран ажиллах боломжийг нээх зорилготой байгаа” гэж онцлон  тэмдэглэсэн. Түүнчлэн, Япон улсын албан ёсны туслалцааны хүрээнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө, хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлд олон төсөл хөтөлбөр хийгдэж ирсэнийг дурдаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамтарч хувь нэмэр оруулах хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Японы Орон сууцны санхүүжилтийн агентлагийн Ерөнхийлөгч Тошио Като “МИК ОССК нь манай агентлагийн хэрэгжүүлж, хөгжүүлж буй Ногоон санхүүжилтийн орчныг сонирхож, хамтран ажиллах болсонд баяртай байна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар МИК ОССК-тэй Ногоон санхүүжилтийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох боломж нээгдэж, бидний цаашдын үйл ажиллагаанд ч гэсэн МИК ОССК-ийн зүгээс олон асуудал дээр үнэтэй зөвлөмж авна гэдэгт бид итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

Японы Орон Сууцны Санхүүжилтийн агентлаг нь 2019 оны 1 дүгээр сард эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилтэд зориулсан анхны ногоон бондыг гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй тэрбум иен ( 1.7 их наяд төг) ногоон санхүүжилтийг босгоод байна.

“МИК ОССК” ХХК нь орон сууцны зах зээл, орон сууцны санхүүжилтийг дэмжих зорилтын хүрээнд Азийн орон сууц санхүүжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 10 минутын өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 36 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 1 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 1 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 1 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 3 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 3 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 21 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 21 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 2025/06/14
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 2025/06/14