​Өттэй будаагаа өөд нь татаж сурталчилдаг Агь ХХК-ийг шалгахыг Мэргэжлийн хяналтаас шаардаж байна



"Тэсо"корпорацийн охин компани "Агь" ХХК Сакура, Слава будаа зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна хэмээн өөрсдийгөө рекламддаг. Гэтэл учиргүй их магтсан сурталчилгаатай Слава брэндийн гурвалжин будаан дотроос нь өт хорхой гарч ирсэн талаар нэгэн хэрэглэгч гомдол гаргаад байгаа аж. Дараах бичлэгээс үзэхэд сүүнд будаагаа хийж дэвтүүлтэл дээр нь хорхойнууд хөвж гарч ирсэн байна.

Гол нь энэ бол хэрэглэгчдийн эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал. Тиймээс ч уг будааг Wellmart дэлгүүрээс худалдаж авсан хэрэглэгч дүүргийн мэргэжлийн хяналтад хандахад, тус байгууллагаас будаа зарсан дэлгүүрийг багахан хэмжээний мөнгөөр торгоод өнгөрсөн байна. Харин будааг гаднаас оруулж ирээд өөрсдөө савлаад дэлгүүрт нийлүүлсэн "Агь" ХХК-тай хэн ч хариуцлага яриагүй нь анхаарал татаж буй юм.

Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн худал сурталчилгаа цацчихаад, итгэж худалдаж авсных нь хариуд ам руу нь өттэй будаа хийж буй бол Агь ХХК-нд хариуцлага хүлээлгэх ёстой юм. Эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал асуудал. Энд ханцуй нь урагдсан цамц худалдаж авсан тухай яриагүй. Хүний ходоодонд орж хоол болох ёстой будааны тухай ярьж байна. Тиймээс холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаас Агь ХХК-д шалгалт оруулж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Эх сурвалж: Зариг.мн


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 16 минутын өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 25 минутын өмнө
АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулахыг шаардана 1 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 3 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 4 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 5 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 5 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 6 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 7 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 2025/06/14