ТАНЫ ХҮҮХЭД ЦЭНХЭР ХАЛИМ ТОГЛООМЫН ЗОЛИОС БОЛОХ ВИЙ



Монгол Улсын хэмжээнд 450 мянга гаруй өсвөр насны хүүхэд байгаа гэсэн статистик бий. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан сэдэв болоод буйг судалгаа харуулж байна. 13-17 насны хүүхдүүдийн 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан бол, 9.6 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн гэх судалгааг мэргэжлийн хүмүүс өгч байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ.Тодруулбал, мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг 15-18 насныхан эзэлж байгаа юм байна. Тэгэхээр Монголчууд бидний хувьд ирээдзй болсон өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавьж, бодьтой арга хэмжээ авч ажиллахгүй бол горьгүй байна.

Харамсалтай нь ийм таагүй мэдээлэлтэй зэрэгцэн бас нэг анхаарал татсан зүйл яригдаж буй нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг "Цэнхэр халим" гэх тоглоомыг монгол хүүхдүүд ч тоглоод эхэлсэн гэх мэдээлэл юм. Судалгаанаас харахад цахим тоглоомонд донтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн насны бүтэц нь 11-16 насныхан голчилдог юм билээ. Тэгэхээр энэ насны хүүхдүүд эрсдэл аюул ихтэй "Цэнхэр халим"-д автах вий гэсэн айдас дагуулж байгаа юм.

Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам л сайжруулах хэрэгтэй байна. Хүүхэд тань чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлж байгаад хяналт тавихгүй бол таны хүүхэд хэдийнэ "Цэнхэр халим"-д автсан байх вий.

Тодотгоход, өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлоход хүргэдэг "Цэнхэр халим" тоглоом дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тоглогчоо амиа хорлоход хүргэх зорилготой "Цэнхэр халим" тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон тохиолдол улам нэмэгдэж байгаа тул улс орнууд төр засгийнхаа түвшинд эл асуудлыг авч үзэж байгаа аж. ОХУ-аас үүсэлтэй "Цэнхэр халим" виртуал тоглоом нь олон нийтийн сүлжээнд тархаж, өсвөр үеийнхнийг амиа хорлоход хүргэдэг нь нэгэнтээ тодорхой болсон мэдээлэл юм.

Манай улсын тухайд "Цэнхэр халим" сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол хуулийн байгууллагад бүртгэгдээгүй ч, уг тоглоом монголд орж ирсэн гэх мэдээлэл бол гараад байгаа. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Цэнхэр халим"-тай холбоотой асуудалд анхаарал хандуулсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 1 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 1 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 2 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 4 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 5 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 5 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 6 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 7 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 7 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 2025/06/14