​30 МЯНГАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭЭС 300 ГАРУЙ НЬ Л АМЬД БАЙНА



Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-ын төлөөлөл болсон ахмадууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулж, нөхөх олговрыг хойшлуулалгүй олгох асуудлыг УИХ-ын даргад хандан тавилаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Хуулийн үйлчлэх хугацаа 2011 оны 12 дугаар сард дууссан бөгөөд хууль хүчин төгөлдөр болсноос хойш цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд 31.000 гаруй хүн цагаатгагдаж, хэлмэгдэгчдийн эхнэр (нөхөр), үр хүүхэд, эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, ач зээ болох 18178 иргэнд мөнгөн нөхөх олговор, 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгосон тухай УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав танилцууллаа.

Хуулийн төслийг Я.Санжмятав болон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан Н.Энхболд нар санаачлан боловсруулаад байгаа юм байна.

Төсөлд:

-улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүнийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах, нөхөх олговор олгох хугацаа нь хууль батлагдсан өдрөөс хойш 2 жил байх;

-өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн болон үрчилж авсан, хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгаж байгаа юм байна.

"Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-ын гишүүн, өндөр настан Д.Дашдаваа: "1930-40-өөд онд хилсээр цаазлагдсан 30.000 улс төрийн хэлмэгдэгчийн үр хүүхэд эдүгээ доод тал нь 80 настай болж, 300-гаадхан нь амьд байна. Өндөр настай, ядуу амьдралтай, орон байргүй, тэтгэвэргүй, эсвэл хамгийн бага тэтгэвэр авдаг тэдгээр хүмүүс хохирлоо барагдуулж, 1-2 жил ч гэсэн хүн шиг амьдарч байгаад үхэхийг хүсэж байна" гэв. Тэрбээр 1998 оны Цагаатгалын хуулиар хэлмэгдэгчдэд олгосон 1.0 сая төгрөг нь нөхөх олговор биш, нэг удаагийн тэтгэмж байсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хэлмэгдэгчдээ цагаатгасан гадаад улс орнуудын жишгээр биш юмаа гэхэд ядаж орох орон байртай болгож, үүнийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавилаа.

Ингэхдээ бүх хөрөнгөө хураалгаж, эрхээ элдвээр зөрчүүлж, ажил сургуулиас хасагдаж, нэр төрөө гутаалгаж, хохирч байсан, зөвхөн одоо амьд байгаа хүүхдэд л олгох; эцгээ хилсээр цаазлуулсан хүүхдүүдэд 2 өрөө байр буюу 100 сая төгрөг; эцэг нь амь өршөөгдөж, 10 жилээр шийтгэгдсэн бол 1 өрөө байр буюу 50 сая төгрөг; 5 жилээр шийтгэгдсэн хүний хүүхдэд 25 сая төгрөг гэх мэтээр ялгавартай олгох, нэг айлын хэд хэдэн хүүхэд байгаа бол дунд нь өгөх, урьд нь хохирлоо ямар нэг хэмжээгээр төлүүлчихсэн бол дахин олгохгүй байх, нөхөх олговор авахаасаа өмнө нас барсан нэхэмжлэгчийн эхнэр, хүүхдэд 50 хувийг олгох, тэдгээр хүмүүсийг 90 настайгаас нь эхлэн 3-4 жилд цувуулж өгөх замаар төсөвт учрах ачааллыг хөнгөвчлөх саналтай байгаагаа хэлэв.

УИХ-ын дарга М.Энхболд тэдний хүсэлтийг сонсоод "Я.Санжмятав дарга энэ асуудлаар надтай 3 дахь удаагаа уулзаж байна. Тиймээс би тодорхой ойлголттой байгаа. Хуулийн төсөл санаачлагчид төсөлдөө Засгийн газрын саналыг авч, УИХ-д өргөн барих ёстой. Төсөл өргөн баригдвал хэлэлцэх асуудлыг шуурхайлъя. Та бүхэн энэ хаврын чуулганаар батлуулж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх саналтай байгаа юм байна. Төсөл өргөн баригдчихвал хаврын чуулганаар хэлэлцэхэд анхаарлаа хандуулъя. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч шийдэх боломж, гарцыг хайя" гэсэн хариултыг өгөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 47 минутын өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 56 минутын өмнө
АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулахыг шаардана 1 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 4 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 5 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 5 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 5 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 7 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 7 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 2025/06/14