ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН ХОЛБООНД АЙЛЧЛАВ


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав. Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон Европын Комиссын Худалдааны комиссарын ажлын албаны дарга Мариа Асениус, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс болон Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдтэй уулзав. Европын Холбооны удирдлагатай хийсэн уулзалтуудын үеэр талууд цаашид Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтан ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх боломж бололцоог судлах зэрэг Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Европын Холбооны зүгээс Монгол Улсын тулгамдаж буй эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлыг бууруулахад зориулж Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлж, Монгол Улсын бизнесийн орчинг сайжруулж, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухайгаа мэдэгдэж Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээхээр ажиллаж байгаа тухай мэдээлэв.

Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар танилцуулж иргэдийн сонирхсон асуултуудад хариулав. ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 17 минутын өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 1 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 2 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 16 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 17 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 18 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 19 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 21 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 22 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ Өчигдөр
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр