МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрын бүтцийг хэлэлцлээ. Энэ талаар МАН-ын генсек Я.Содбаатар “Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзлээ. Яамгүй гурван сайд, Үндэсний хороо ахалж байсан сайд нарыг хасахаар болсон. Мөн удирдах зөвлөлд Ерөнхий сайдын танилцуулсан хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж, АН-аас бусад УИХ-д суудалтай намуудтай хамтрах нь зүйтэй гэж үзлээ. Удахгүй Ерөнхий сайд ЗГ-ын бүтцээ танилцуулна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна