Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа

Ц.Цэрэнбадам
5 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС болон газрын тосны бүтээгдэхүүн агуулах, хадгалалтын аюулгүй байдал, стандартыг хангуулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас ХУД-ийн 3 дугаар хороонд ажиллалаа.

НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станц болон газрын тосны агуулах, тээвэрлэлтийн хяналт шалгалтын ажлууд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар ХУД-ын 3 дугаар хороо, “Эсэнтрейдинг” ХХК-ийн зөвшөөрөлгүй ашиглаж байсан 100 метр куб бүхий найман хэвтээ ил савыг буулгаж, зөрчлийг арилгуулсан. Байршил дээр гүйцэтгэлийн хяналт хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 28 газрын тосны агуулахад стандарт, норм, аюулгүй ажиллагаа, ХАБ зэрэг чиглэлээр хяналт шалгалт хийсэн. Үүнээс 10 агуулахад 188 заалт бүхий 24 улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна. Мөн хүн амын нягтаршил ихтэй бүсэд буй 53 ШТС болон хийгээр цэнэглэх станцад хяналт шалгалт хийж, 480 орчим заалт бүхий 47 улсын байцаагчийн албан шаардлагыг ААН-үүдэд хүргүүлсэн. Шаардлагын биелэлт 80 орчим хувьтай байна” гэв.

Хяналт шалгалтын биелэлтийн талаар НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Ганхуяг “ШТС болон автомашин хийгээр цэнэглэх станцуудад зургаадугаар сарын 2-ны өдөр хүртэлх албан шаардлагын хугацаа өгч, 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин агуулахын хувьд есдүгээр сарын 2-ны өдөр хүртэлх албан шаардлага хүргүүлсэн. Зарим агуулахад зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авч долоо хоногийн дотор зөрчил арилгуулсан. Мөн хүн амын нягтаршил ихтэй буюу орон сууцны хороолол дотор барьсан 53 ШТС-д шалгалт хийж, долоон ШТС-ын үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хоёр нь зөрчлөө арилгаж, стандартаа батлуулсан тул үйл ажиллагааг буцаан сэргээгээд байна. Мөн эдгээр ШТС-д операторын байрнаас хянах боломжтой автомат түвшин хэмжигчийг 60 орчим хувьд нь суурилуулсан” гэлээ.

НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Нийслэлийн хэмжээнд нормд заасан хэмжээнээс 2.4 дахин олон ШТС үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс жил бүр НХШГ-аас урьдчилсан шалгалт хийж, аюулгүй байдал, норм хангасан байршилд шинээр ШТС барих зөвшөөрөл олгох талаар Газрын албанд болон Хот төлөвлөлт, хотын стандартын газарт албан бичиг хүргүүлдэг. Төлөвлөгөөт урьдчилсан сэргийлэх ажлын зорилго нь иргэдийн аюулгүй байдал болон галын аюулгүй байдал учраас шаардлагатай тохиолдолд стандарт хангуулах чиглэлээр яамдад бичиг хүргүүлж байна” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 16 минутын өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 1 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 1 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 2 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 3 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 3 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 3 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 5 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 14 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 19 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 20 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 22 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 22 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана Өчигдөр
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ Өчигдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр