"The HU" хамтлагийн гишүүд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн талаар бид мэдээлсэн. Тэд Австрали улсад хоёр сар орчим гацсан бөгөөд 12 удаагийн тусгай үүргийн онгоцноос үлдэж, УОК-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандсаныг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлсэн юм.
Тэгвэл тус хамтлагийнхан УОК-т дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын тоглолт зохион байгуулахаар шийдсэн байна. Тэд одоогоор Энх саран сувилалын газарт тусгарлагдаж байгаа ба тусгаарлалтын хугацаа ирэх зургадугаар сарын 14 хүртэл үргэлжлэх юм байна.