Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан.
Хүүхэд бүрийг гудамж талбай олон нийтийн газар тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг цагдаагийн байгууллага санаачлан хэрэгжүүлж байгаа.
Төслийн хүрээнд 21 аймгийн төв, нийслэлийн есөн дүүргийн 172 хороонд “Хүүхэд хамгаалагч”-аар 214 сайн дурын иргэд ажиллаж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 41.5 хувиар буурчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна