Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон нэг гэр бүлийн гишүүн болох 30, 57 настай иргэдийн биеийн байдал хүнд байна. Тодруулбал, 57 настай ээж нь өнөөдрийг болтол ухаан ороогүй байгаа бол 30 настай хүүхэд нь хүний бүрэн асаргаанд оржээ.
Тухайн иргэдийн биеийн байдал хүнд байгаа ч эмнэлгийн ор хоног дууссан шалтгаанаар эмнэлгээс гарахыг шаардаж, өөр эмнэлэг эсвэл гэртээ гарахыг санал болгож байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байна.
Түүнчлэн хотын удирдлага, таван толгой түлш компанийн зүгээс ямар ч холбоо тогтоогоогүй. Мөн эмнэлэг, эм тарианы зардалд ямар ч дэмжлэг үзүүлээгүй өнөөдөрт ирсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна