Энэ сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэгт бүрэн хөл хорио тогтоож, дадлага сургуулилт зохион байгуулна. Энэ хугацаанд тус дүүргээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах юм. Гэхдээ хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэвийн худалдаалагдана. Энэ бүсэд нийтийн тээвэр дээрх цагт явахгүй.