Бусдын автомашины гурвалжин шилийг хагалж, автомашин дотор эд зүйлсийг хулгайлж, худалдан борлуулдаг гурван бүлэг этгээдийг БГД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн баривчилжээ.
Тэд гэмт хэрэг үйлдэхдээ тоёота приус автомашин хөлөглөн, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглаж, бусдын гар утас, бэлэн мөнгө, эд зүйлсийг дээрэмддэг хэд хэдэн удаагийн үйлдэлтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна