Хэнтий аймгийн Батноров суманд хүрэн баавгай орж иржээ


Хэнтий аймгийн Батноров суманд хүрэн баавгай орж иржээ. Тодруулбал, тус сумын III багийн Овоот хэмээх газарт дөрөвдүгээр сарын 24-нд хүрэн баавгай орж ирсэн байна. Тус дуудлагын дагуу Хэнтий аймгийн Засаг даргын А/508 тоот захирамжаар шуурхай баг байгуулагдан хэргийн газарт очжээ. Баавгайг Батноров сумын шуурхай баг, Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран тороор барин,зориулалтын саванд хийж, идэш тэжээлээр хангажээ.

Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа баавгайг тэнхэртэл  идэш тэжээл өгч, байгальд нь буцаан тавихаар шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн намар идэш тэжээлийн дутагдалд орж, шоргоолжны үүр идсэн баавгай суурьшлын бүсэд хэд хэдэн удаа нэвтэрч байсан билээ. Түүгээр зогсохгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд найман настай болон 35 орчим насны аав, хүү хоёрын амийг хөнөөсөн юм. Мөн бэлчээрт байсан малыг барьж идэн, иргэдийг нэлээн сандаргаж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 1 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 2 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 4 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 4 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 4 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 5 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 7 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 7 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2025/07/05