Д.Нарангэрэл: ​Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг дахин анхааруулмаар байна

Н.Мижидмаа
2020/05/01

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Шинээр бүртгэгдсэн Тажикстан улсад дөрвөн сарын хугацаанд өвчлөл бүртгэгдээгүй байсан ч өчигдөр 15 тохиолдол болжээ.

ДЭМБ-аас анхааруулж байгаа нэг зүйл нь хамт олон, ажлын байр дээрээ халдвар тархаах явдал бүх өвчлөл бүртгэгдсэний 40 хувийг эзэлж буй гэж үзэж байгаа.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас байгууллагуудыг COVID-19 халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасан.

Ялангуяа нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс зарим сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийн зөвлөмжийг гаргаад байна.

Үүнд:

  • Нэг удаа 10 хүртэлх хүнтэйгээр, цөөн цагаар хичээллэх,
  • Аль болох цахимаар мэдээлэл хийх,
  • Ширээнүүдийн хоорондын зайг 1.5 метрт байрлуулах,
  • Ном, дэвтэр, флаш зэргийг хоорондоо солилцохгүй,
  • Анги, танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх,
  • Анги, танхимд хооллохгүй байх зэргийг багтаасан.

Мөн Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарын утсанд өчигдөр нийт 169 хүн холбогдож зөвлөгөө авсан байна. Гадаадаас БНСУ, АНУ, Чех улсад амьдардаг гурван иргэн эмнэл зүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авжээ.

Түүнээс гадна хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх, үнэхээр дагуулж явах шаардлагатай бол амны хаалт заавал зүүлгэх хэрэгтэйг дахин сануулж байна" гэсэн мэдээлэл өглөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 41 минутын өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 53 минутын өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 18 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 23 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2025/07/05
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2025/07/05
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04