ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Г.Энхтайван:
-2019 он Хунань мужаас гаралтай H5N1 шувууны томуу, Шинжаан мужаас гаралтай H5N6 шувууны томууны вирус дэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг, тахианы тэжээл гэх мэт өндөр эрсдэл дагуулан бараа, бүтээгдэхүүнийг хязгаарлах зөвлөмж бичгийг хүргүүлсэн.
Манай улс 2020 оны 1-р сард 1200 тонн тахианы мах, 13,3 сая ширхэг өндөг импортлон оруулж ирсэн. Эндээс тахианы махыг зөвхөн БНХАУ-аас оруулж ирсэн байсан. Харин хоёрдугаар сар гараад тахианы махны импорт бүрэн зогссон.
Харин өндгийг манайх 100 хувь ОХУ-аас оруулж ирдэг байгаа.
Амны хаалт ба ариутгалын бодисын хяналт, шалгалтыг чангатгах ба дэмжлэг үзүүлэх тухай гаалийн хороодод зөвлөмж хүргүүлсэн. Ингэснээр эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг, ЭМЯ-ыг тусгай зөвшөөрөлтэйгөөр, хувь хүмүүсийн амны хаалтыг тусгай зөвшөөрөлгүйгээр гаалийн татвараас чөлөөлөн нэвтрүүлдэг болсон.
Дэлхийн гаалийн байгууллага манай улсад мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдлийн дагуу эрүүл мэндийн газруудтай тогтмол мэдээлэл солилцож ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна