Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ

Б.Нямсүрэн
8 цагийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2025.06.25/ ой, хээрийн түймэр болон цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум нийслэлийн гурван дүүрэгт 121 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Ой, хээрийн түймрийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ. 

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа  "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн долдугаар сард амь насаа алдсан байна. Он гарсаар улсын хэмжээнд зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 38 тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Он гарсаар усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нийт 23 хүн нас барсан" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 5 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 5 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 5 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 6 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 6 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 8 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 8 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 8 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 8 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 9 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 10 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 11 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 12 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр