Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна

Б.Нямсүрэн
6 цагийн өмнө

Монгол-Германы хөл хумсны подологи клиникийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 Подологи буюу хөл, хумсны тусгайлсан эмчилгээ, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлээд 10 жил болжээ. Подологи гэж яг юу юм бэ гэдгээс яриагаа эхэлье?

Подологи гэдэг нэр томъёо манайхны хувьд харьцангуй шинэ зүйл мэт боловч олон улсын эрүүл мэндийн салбарт өндөр түвшинд хөгжсөн, салаалсан агуулга өргөнтэй салбар.  Шинжлэх ухааны эмнэлгийн нэршил нь подологи. Энэ бол хөл, хумс, судас, шөрмөс, тулгуур эрхтний яс зэргийг хамруулсан эрүүл мэндийн салбар. Хүмүүс ил харагддаг нүд, ам, чих, хамар эсвэл шууд өвдөлт мэдрэгддэг дотоод эрхтнүүдээ онцгойлон анхаараад байдаг болохоос тулгуур эрхтэн болох хөл ямар чухал вэ гэдгийг өвдөж үзээгүй хүмүүсийн хувьд төдийлөн анхаарч тоодоггүй. Гэтэл хөлнөөс улбаатай маш олон төрлийн салбар өвчлөлүүд гардаг гэдгийг монголчууд харьцангуй бага мэддэг.  Хумс өвддөг юм уу, хумсны өвчин байдаг юм уу, хөл, хумсны эмнэлэг гэхээр яг юу хийх үү гэж асуудаг байсан 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ахиц дэвшил гарсан ч ахиулаад хийх шаардлагатай олон зүйл манай салбарын хувьд бий. Шарласан хумсныхаа шалтгааныг хайлгүйгээр будуулаад явдаг буруу дадлыг засахаас манай улсын подологийн салбарын хөгжил яригдана.

Монгол орны эрс тэрс уур амьсгал, уул уурхайн хөгжил ч юм уу улс орны газарзүйн байршил, нийгмийн хөгжлөөс шалтгаалах хөл, хумсны онцгой өвчлөлүүд гэж бий юу?

Байлгүй яахав. Уурхайчид олон цагаар агаар муутай, чийгтэй орчинд битүү гуталтай олон цагаар ажиллах нь хумс шигдэлт, хумсны мөөгөнцөр өвчнөөр өвчлөх суурь шалтгаан болж байгаа. Нөгөө талаар тамирчид, бүжигчид гэх мэт хөлнөөс хамааралтай ажил мэргэжил эрхэлдэг хүмүүс манай байнгын үйчлүүлэгчид байдаг. Гол нь хөл, хумсны өвчлөлөөс урьдчилсан сэргийлж болдог, хөл, хумсанд зориулсан тусгай үйлчилгээ бүхий эмнэлэг байдаг гэдгийг мэдэхгүйгээсээ болоод хүндрүүлэх, гэрээрээ дур мэдэн эмчлэх зэрэг буруу дадлууд хэвшиж. Хөл, хумсны өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тэр утгаараа бид подологийн салбарын талаарх ойлголт мэдээллийг олон нийтэд өгөх чиглэлд дорвитой ажлууд хийхээр төлөвлөж байна. 


10 жилийн өмнө анх оруулж ирж байсан үйлчилгээ юу байсан бэ? Хамгийн сүүлд ямар үйлчилгээ нэвтрүүлсэн бэ?

Хумс шигдэлт эмчилдэг аппарат анх оруулж ирэхэд Монголд тухайн үедээ цоо шинэ зүйл байсан. Брэйс буюу хумс шигдэлтийн эсрэг аппарат бол 10 жилийн хугацаан шилмэл, шалгарсан зүйл гэдгээ монгол харилцагчдад нотлож чадлаа. Үүнээс өөр баталгаатай, үр дүнтэй эмчилгээ алга гэдгийг хумс нь шигдэж, зовж шаналж үзсэн хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн сүүлд бид хумсны мөөгөнцрийн эсрэг лазер эмчилгээ нэвтрүүлж, 2025 онд үе мөчний өвчин эмчлэх магнето терапи үйлчилгээг нэвтрүүллээ.

Хөл, хумсны эмчилгээ үйлчилгээгээр мэргэшин ажилладаг эмнэлэг битгий хэл мэргэжилтэн байдаг гэдгийг ч мэддэг хүн Монголд ховор. Хумс нь шигдээд болохоо байхаар эмнэлэг дээр очоод сугалуулчихдаг үзэгдэл түгээмэл. Хүн хүчний асуудал мэдээж хамгийн түрүүнд яригдах байх? 

Манай салбар хүний нөөцийн хувьд асар их хомсдолтой. Подологийн салбар өөрөө шинэ хөгжиж байгаа салбар учраас хүний нөөцийн хомсдолтойгоос гадна шинэ салбарыг мэдэхгүйгээсээ болоод сонирхох, энэ чиглэлд мэргэших хүний тоо харьцангуй бага байна. Зөвхөн манай подологийн салбар гэлтгүй эрүүл мэндийн салбар өөрөө хүн хүчний хувьд тэнцвэргүй буюу тренд болж байгаа гоо сайхны мэс засал, шүд гэх мэт салбарууд руу хуйлрагсад ихтэй,  бусад үнэлэмж багатай, шинэ хөгжиж байгаа салбарууд нь хүний нөөцийн хомсдолд орох нийтлэг дүр зураг байна. Ач холбогдлын дарааллаараа энэ чиглэлд мэргэжил эзэмших эмч нарын хүсэл сонирхол нэлээд хойгуур байна. Гэхдээ бид болохгүй байна, бүтэхгүй байна гэж гараа хумхиж суулгүйгээр подологийн салбарыг хөгжүүлэхийн төлөө, нөгөө талаар Монгол-Германы хамтарсан клиник гэдэг утгаар, хүмүүсээ герман стандартын дагуу мэргэшүүлэн сургахыг хичээж байна. 2 орны подологийн салбарын хамтын ажиллагааны гол үнэ цэн нь, олон улсын түвшинд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэж, Монголын подологийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд явдал гэж би боддог. Бид подологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх албан ёсны эрхтэй байгууллагын хувьд хумс заслын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг илүү ахисан түвшинд гаргаж хөл, хумстай холбоотой суурь өвчлөлийн шалтгаанууд, тэдгээрийг эмчлэх арга техникийг эзэмшүүлэх ойрын зорилго бий. Зөвхөн манай эмнэлэгт ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг бэлтгэх бус Монгол Улсын хумс засал, гоо сайхны салбарт ажиллаж буй хэн бүхэнд сургалт маань нээлттэй.

Гоо сайхны газрууд, бассейн, саун зэрэг газруудаас хумс, хөлийн мөөгөнцөр тархах үзэгдэл хэвийн боллоо. Энэ тал дээр таны байр суурь? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Гоо сайхны газруудын тухайд хумсны гадаад үзэмж буюу гоё сайхан харагдахад голдуу анхаарал хандуулж байгаа. Үүнээс цааш мэргэшээсэй гэж би хүсдэг. Хөлийн эрүүл мэнд, эрүүл ахуй, хөл өвдөх суурь шалтгаануудыг хумс засалчид ахисан түвшинд сураад харилцагчиддаа зөвлөөд, урьдчилан сэргийлүүлээд явах бүрэн боломжтой. Зөвхөн будуулаад, хиймэл хумс хийлгээд, арьсаа гуужуулаад, эвэр эвэрхийгээ авахуулаад явах бус шарласан хумсныхаа суурь өвчлөлийг мэдээд эмчлээд явах чухал байна. Хумсны мөөгөнцөртэй хэчнээн хүн хумсаа лакаар өнгөлөн далдалж яваад, өвчнөө бусдад тараагаад, гоо сайхны газрууд өвчнийг нь тараалцаад явах таагүй дүр зурагт бид цэг тавих ёстой. Тиймээс хумс нь өвчилсөн, хөлөнд нь асуудал үүссэн харилцагчийг тухайн үед нь аргалаад явуулах бус мэргэжлийн эмнэлэгт хандахыг зөвлөөд, цаашлаад өөрсдөө мэргэшээд харилцагчийнхаа эрүүл мэндийг нь хамгаалаад явах бүрэн боломжтой.

Хумс, хөлний эмчилгээ, үйлчилгээ авч буй харилцагчдад зөвлөж хэлэх зүйл юу вэ?

Хумс, хөлний өвчин бол өргөс авсан мэт нэг өдөр зүгээр болчихдог зүйл биш. Харилцагчаас тууштай хариуцлагатай байхыг шаарддаг. Тиймээс тогтсон цагтаа эмчилгээгээ авч, дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийлгүйгээр эмчийн зааврын дагуу явахад аливаа хөлийн өвчин  бүрэн эдгэрдэг.

Монгол-Германы хөл хумсны подологи клиник ХУД-ийн Имарт дэлгүүрийн баруун урд байрлах Акояа моолийн 5 давхарт үйл ажиллагаа явуулж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 4 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 4 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 4 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 5 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 6 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 7 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 8 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 8 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 8 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 8 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 9 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 10 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 11 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр