Д.Нямхүү: Титэм вирусийн сэжигтэй долоон иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

О.Шүрэнцэцэг
2020/02/06

Өнөөдөр /2020.02.06/-нд ЭМЯ-наас шинэ коронавирусийн тухай цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар ард иргэд болон хэвлэлийн төлөөлөгчдийн хүрээнд мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

-Дэгдэлт эхэлснээс хойш 28 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Нас баралтын түвшин  2 хувьтай байна. Хятадаас гадна дэлхийн 24 улсад бүртгэгдсэн. Дэгдэлт хяналтдаа авах боломжтой нь харагдаж байна. Нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн, 20 хувь нь уушгины хатгаагаар хүндэрч байгаа. Манай улсад хувийн хамгаалах хэрэгсэл 2-р сарын 8-аас ирэх хуваарьтай байгаа.

ЗТЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Энхболд:

- Төмөр зам, агаарын тээврээс БНХАУ руу аялуулахгүй байх шийдвэр гаргасан. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд Хил хамгаалах газраас зөвшөөрөл авч ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн бүх боомтуудыг түр хаасан. Зорчигчдыг зөвхөн агаар ба төмөр замын тээврээс хил давуулан оруулж ирэх боломжтой.

Нийгмийн хэв журмын албаны дарга хурандаа Эрдэнэбат:

-Хилийн боомт, бүс нутаг дах ЭМЯ болон бусад албадтай хамтран ажиллаж байна. Согтууруулах ундаа зарж борлуулдаг газрууд, цахим тоглоомын газруудыг хяналтад авч ажиллаж байна. Коронавирустэй холбоотой сөрөг мэдээллийг шалгаж байна. Иргэд олон нийтэд буруу ташаа мэдээллийг өгч байгаа тохиолдлыг мөн шалгаж байна.

Эрүүл мэндийн албан хаагч, эмч нарын шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудтай зүй бусаар харьцвал хариуцлага тооцох болно.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл:

-Өчигдөр Замын Үүнд, Орхон аймагт согтуугаар эрүүл мэндийн ажилтнууд руу давшилж доромжилсон хэрэг гарсан. Үүн дээр цагдаа нар шуурхай ажилласан.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

-Вирусээр үүсгэгддэг болохоор үүний эсрэг эм хараахан гараагүй байна. Хүндрэл нь уушгины хатгаа, амьсгалын дутагдал болохоор эмчилгээ нь энэ хүндрэлийн эсрэг хийгдэж байгаа.

Шинэ халдвар их гарч байгаа. Бэлэн байдал хангах тал дээр ажилласан. Энэ өвчний үүсгэгч нь батлагдахаас өмнө эрсдэлийн үнэлгээ хийгээд эхэлсэн. ЭМЯ нь халдварын тархалтыг таслан зогсоох, орж ирсэн тохиолдолд нас баралтаас сэргийлэх, тархалтыг багасгах арга хэмжээ авч байгаа. Эмнэлгийн бэлдэх, эмнэлэгт шаардлагатай эм, боловсон хүчний нөөц бүрдүүлэх дээр ажиллаж байна.

ДЭМБ-аас 250 мянган лабораторид тараасан. Манайх дараагийн долоо хоногт авч эхэлнэ.

Вирусын халдварын үед антибиотик үр дүнгүй, өвөрмөц эмчилгээ хараахан байхгүй байгааг анхаарах хэрэгтэй.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл:

-Шинэ коронавирусийн эсрэг өвөрмөц эм гарч ирээгүй байгаа. Гэхдээ дэлхий дээр вирусийн эсрэг үйлчлэлтэй 100 гаруй эм байдаг. Зарим улсад эдгээр эм болон ДОХ-ын эсрэг эм зэргийг хэрэглэж байгаа. Эдгээр эмийн тодорхой нөөц манайд бий. Илэрсэн тохиолдолд хэрэглэх боломжтой. Амны хаалтын тухайд Польшид суугаа монгол иргэд, УИХ-ын зарим гишүүн, МИАТ гээд маск хандивласан. Энэ амны хаалтуудыг эрүүл мэндийн бүх байгууллагуудад хуваарилсан. ЭМЯ энэ өвчин гарсан цагаас 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байгаа.

Нийгмийн хэв журмын албаны дарга хурандаа Эрдэнэбат:

-Өчигдөр Замын Үүдээр орж ирсэн иргэдээс хоёр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэднийг холбогдох байгууллагууд нь тусгаарлаад авсан. Мөн Орхон аймагт бас нэг иргэн тусгаарлагдсан. Эмнэлэг дээр ирэхдээ согтуу байдалтай ирсэн байсан. Согтуу үедээ эмнэлгийн ажилтнууд руу дайрч давшлах гэх мэт янз бүрийн үйлдэл гарч байна. Тухай бүрд цагдаагийн байгууллага арга хэмжээ аваад явж байгаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

-2020 онд Дархан Уул аймагт тусгаарлагдсан хүний шинжилгээнээс вирус илрээгүй. Иргэд өгч байгаа заавар зөвлөгөөг улам сайн биелүүлэх хэрэгтэй. Уханиас ирсэн 34 хүн, ХӨСҮТ-д 68, өнөөдөр шинээр 7 хүн хянагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 13 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 13 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 13 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 14 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 15 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 16 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 16 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 16 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 16 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 17 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 19 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 20 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр