Өнгөрсөн 11-р сард Төрийн албаны зөвлөлөөс “төрийн алба хаагчийн шалгалт” зохион байгуулсан. Тухайн шалгалт “шударга бус явагдсан” гэх мэдээлэл тухайн үед гарч байсан. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс үгүйсгэн, мэдээлэл хийгээд өнгөрч байсан юм.
Тэгвэл уг шалгалтыг зохион байгуулсан ТАЗ-ийн IT –ийн ажилтнууд шалгалтад тэнцээгүй иргэдийг тэнцүүлсэн, оноо нэмсэн асуудал тогтоогдсон байна. Уг шалгалтыг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар 20 гаруй хүнийг шалгалтад хууль бусаар тэнцүүлсэн нь тогтоогдсон гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна.
Гэвч уг хэргийг илрүүлсэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нараас хэргийг нь АТГ татаж авсан байна. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн байгууллага илрүүлсэн хэргээ нуусан байж болзошгүй нөхцөл үүсээд байна. Төрийн байгууллагууд хэргийг дээгүүрээ нууж, нэг нэг рүүгээ шилжүүлэн замхруулж болзошгүй нөхцөл үүсээд байгаа аж.
Хууль бусаар төрийн алба хаагчийн шалгалтад тэнцсэн тэдгээр 20 гаруй иргэдийн дунд шүүгч, прокурор болох хэд хэдэн хүн багтсан байж болзошгүй мэдээлэл байна.
Бид энэ асуудлаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна