“U-Money” картын 16 оронтой тооны сүүлийн 6-н орноор азтаныг тодруулна. Ингэж азтан тодруулах явцад сүүлийн 4-н орон нь таарсан 100 хүртэлх тооны хэрэглэгч сарын хугацаатай хязгааргүй зорчих картын эзэн болно. 5-н орон нь таарсан 10 хүртэлх хэрэглэгч 500 мянган төгрөгийг мөнгөн шагнал авна. Харин 6-н орон нь таарсан 1 супер азтан 2 сая төгрөгийн эзэн болно. Тохирлыг UBS тв-ийн сар бүрийн хоёр дах долоо хоногийн лхагва гарагийн 18 цаг 50 минутаас шууд явуулж байх болно. Мөн Улаанбаатар "Смарткарт" компанийн пэйж хуудсаар явна. Энэ сугалгаанд төлбөр төлөлт хийдэг бүх төрлийн карт орно. Харин оюутны хөнгөлттэй, хөнгөлттэй зорчигчдийн карт нь сугалаанд хамрагдахгүй.
U-Money.mn сайтад бүртгүүлж картаа холбосноор өөрийнхөө хэрэглээг давхар хараад явах боломжтой болсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна