Коронавирусын халдвар авсан байж болзошгүй тохиолдол Орхон аймагт бүртгэгдэж, сэжигтэй иргэнийг тусгаарлан, шинжилгээ авч, дээжийг ХӨСҮТ рүү илгээгээд байгааг бид мэдээлсэн. Тодруулбал, тус аймгийн "Мэндцэцэн" эмнэлэгт өнөөдөр 25 настай, эрэгтэй, иргэн У халуурах шинж тэмдэгтэйгээр хандсан бөгөөд эмчийн асуумжид БНХАУ-ын Ухань хотод тээвэрлэлтийн ажил хийж байгаад ирсэн хэмээсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Ухань хотоос гарч, 31-ний өдөр Замын-Үүдийн боомтоор МУ-д нэвтэрсэн хэмээн хэлжээ. Гэхдээ 23-ны өдөр Ухань хотод хөл хорио тогтоосон тул 27-ны өдөр тус хотоос ирэх боломжгүй гэдгийг ЭМЯ-аас мэдээлсэн.
Халдварт өвчний голомт болсон хотоос хөл хорио тогтоосон үед тухайн иргэн хэрхэн ирсэн талаарх асуудал нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл тухайн иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрөөр хэлбэл үнэн зөв мэдээлэл өгөх чадваргүй байж болохуйц байгааг эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна