Коронавирусын халдвар авсан байж болзошгүй тохиолдолд Орхон аймагт бүртгэгдэж, сэжигтэй иргэнийг тусгаарлан, шинжилгээ авч, дээжийг ХӨСҮТ рүү илгээгээд байна. Тодруулбал, тус аймгийн "Мэндцэцэн" эмнэлэгт өнөөдөр 25 настай, эрэгтэй иргэн У халуурах шинж тэмдэгтэйгээр хандсан бөгөөд эмчийн асуумжид БНХАУ-ын Ухань хотод тээвэрлэлтийн ажил эрхлээд ирсэн хэмээсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Ухань хотоос гарч, 31-ний өдөр Замын-ҮҮдийн боомтоор МУ-д нэвтэрсэн хэмээн хэлжээ. Гэхдээ 23-ны өдөр Ухань хотод хөл хорио тогтоосон тул 27-ны өдөр тус хотоос ирэх боломжгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн, халуун буусан гэдгийг мэдээлж байна.
Өвчний халдвар гарсан үеэс хойш БНХАУ-аас 6000 орчим хүн МУ-д орж ирсэн учир өвчин гарах өндөр эрсдэлтэй, тухай бүрд шинжилгээ хийж байгааг албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна