Реппер Г.Энэрэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгагдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хэргийг шүүх хурал өнөөдөр болж, Г.Энэрэлийг 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэжээ.
Түүнийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэх заалтаар шүүхээр санал ирүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна