“Монголд коронавирусын халдвар илэрсэн” гэх мэдээлэл гарч байгаатай холбогдуулан ЭМЯ-наас тодрууллаа.
Өнөө өглөө 11.00 цагаас ЭМЯ-наас хийсэн мэдээлэл дээр дурдагдсан иргэний мэдээллийг мушгин гуйвуулж, вирусын халдвар илэрсэн мэтээр мэдээлэл гаргаж байгаа асуудал яригдаж байна. Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 30 настай эмэгтэй ханиалгаж, цээж хөндүүрлэсэн шинж тэмдэгтэйгээр хандсан байна. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 7-30-ны өдрүүдэд Тайваньд зорчсон бөгөөд 30-ны өдөр Улаанбаатарт онгоцоор ирж, хувийн унаагаар Дархан-Уул аймагт ирснээ асуумжид дурджээ. Тийм учраас нэгдсэн эмнэлгийн эмч нар сэжиглэн тусгаарлаж, шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү ирүүлээд байгаа юм байна.
Шинжилгээний хариу эцэслэн гараагүй байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна