Элчин сайд нараа томилж чаддаггүй улс

О.Шүрэнцэцэг
2020/02/05

Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоожээ. Түүнээс одоогоор 32 улсад  Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажиллаж байна.  Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс Элчин сайдаа ч томилж чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Элчин сайд томилох асуудлыг Ерөнхийлөгч, ГХЯ-наас санал оруулж, УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцдэг.  Гэвч тэд томилох хүн дээрээ тохиролцож чаддаггүй, улс төрийн ашиг сонирхол бүхий шахааны хүмүүс оруулж ирдэг учраас томилгоо гацсаар байна.   Энэ нь улс орны албан ёсны гадаад харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг боллоо.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжээд байв.  Улмаар Ерөнхийлөгчид уламжлахаар болсон.  Ерөнхийлөгч ч дэмжсэн байдаг.  Тодруулбал, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Ц.Цэнгэлийг, Чех улсад Д.Гансүхийг, Францад Б.Болормааг, Унгарт Б.Мандахбилэгийг, Ардчилсан Солонгос Ард Улсад М.Ганболдыг,  Итали Улсад Б.Батцэцэгийг, Энэтхэгт Ч.Бүрэнбаярыг, БНСУ-д Ц.Өнөрзаяаг, Киргизэд  Ч.Баттөмөрийг,  Беларусь Улсад Б.Баярсайханыг, Арабын Нэгдсэн Эмират Улсад Д.Ганболдыг томилохоор дэмжсэн байдаг.  Улмаар энэ асуудлыг парламент хэлэлцэхээр товлоод байв.

Гэвч МАН-ын бүлэг 11 Элчин сайдаас хоёрыг нь дэмжээгүй, “голсон” гэхэд болно. Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр хэтэрхий өндөр настай, Төрийн албаны тухай хуульд тавигдах наснаас өндөр байгаа учраас дэмжих боломжгүй гэжээ. Мөн БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Ц.Өнөрзаяаг томилохыг дэмжсэнгүй. Учир нь түүнийг дипломат албанд ажилласан туршлагагүй учраас томилох боломжгүй гэсэн байна. Ингээд үлдсэн есөн Элчин сайдын асуудлыг  өнгөрсөн долоо хоногт  чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах байв.  Гэсэн ч тэгж чадсангүй.  Учир нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь зүтгүүлж байсан хоёр Элчин сайдын асуудлыг МАН унагасан учраас тэгсэн үү, Төрийн тэргүүн гэнэт л саналаа татчихсан.

Түүнчлэн Ерөн­хийлөгч дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид Элчин сайдаар томилуулах асуудал гацчихсан байгаа.  Засгийн газар энэ саналаа татаж аваагүй байгаа тухай Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар мэдэгдэж байв.  Тиймээс МАН-ын зүгээс Н.Анхбаярыг томилсон тохиолдолд Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяа нарыг дэмжинэ гэх тохиролцоог яриад эхэлсэн тухай мэдээлэл ч байна.

Нэр дэвшигч Ч.Бүрэнбаяр нь Энэтхэгт төрж, өссөн, эх орондоо ирээд монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооноос гадна Ерөнхийлөгч Н.Багабандийн орчуулагчаар ажиллаж байжээ.

Харин Ц.Өнөрзаяа нь БНСУ-д олон улсын эрхзүйч, олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн байна.  БНСУ-д амьдарч буй монголчуудад хууль зүйн туслалцаа үзүүлдэг гэнэ.  Мөн тэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн охин юм байна.  Ийнхүү Элчин сайд нарыг томилох асуудал улс хөшигний ард тохироонд хүрч чадахгүй учраас хойшилсоор байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 13 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 14 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 14 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 15 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 15 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 17 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 17 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 17 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 17 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 18 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 19 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 20 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 20 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр