Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг өнөөдөр /2020.02.05/ Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүнэ.
Тодруулбал, МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд авлига авсан нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.
Харин уг шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд, 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна