ХӨСҮТ: 200 оношлуурын 100 нь үлдсэн

О.Шүрэнцэцэг
2020/02/04

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссоос титэм вирусийг тархалтын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээг гаргасныг “Синьхуа” агентлаг уламжилсан байна. Хоёрдугаар сарын 4-ний байдлаар Хятадад шинээр халдвар авсан 3225 тохиолдлыг бүртгэсэн бол 64 хүн энэ халдварын улмаас нас барсан байна. Ахин 5000 хүн вирусийн халдвар авсан байж болзошгүй гэсэн сэжигтэйгээр эмчийн хяналтад оржээ. Мөн сүүлийн нэг хоногийн дотор 492 хүний өвчний явц хүндэрсэн бол 157 хүн эдгэрч гарчээ.

ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:

-Монголд корона вирусийн бүртгэл илрээгүй хэвээр байна. БНХАУ болон 23 улсад бүртгэгдсэн хэвээр байна. Шинээр өөр улсад илрээгүй. Хятадаас өөр улсаас илэрсэн бүх тохиолдол нь Хятадаар айлчлаад ирсэн хүмүүс байна. Манай улсад цөөн тооны хувийн хамгаалах хэрэгслийг дараа долоо хоногийн дундуур өгнө.

ГХЯ-ы офисын газрын захирал Л.Мөнхтүшиг:

-ГХЯ нь зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн бүх улс оронд корона вирусийн халдвараас хамгаалах дээр ажиллаж байна. Өнөөдөр Хятад дах манай консулын газар н голомтын бус газар нутагт байгаа монголчуудыг татан авах дээр нь дэмжлэг үзүүлээд ажиллаж байна.  БНХАУ-ын хил 1дүгээр сарын 28-нд Цагаан сарынх нь баярын дараа нээгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 5208 иргэн БНХАУ-тай хиллэдэг бүх л боомтуудаар нэвтэрч орж ирсэн. Яг одоо Эрээн хотод МУ-ын 150 иргэн буцах хүсэлтээ өгөөд хүлээж байна. Яг одоо ХЕГ-тай хамтраад эдгээр 150 иргэнийг хилээр нэвтрүүлэх арга хэмжээг авч байна. Өчигдөр Гашуунсухайтаар МУ-ын 100 орчим иргэн орж ирсэн. Хоёрдугаар сарын таванд хилийн боомтууд хаагдахаар агаарын болон төмөр замын тээврээр иргэдээ буцаан татах ажлаа үргэлжлүүлэх болно.

Гадаадад байгаа иргэд МУ-ын Элчин сайдын яаманд бүртгүүлэх хэрэгтэй гэж уриалж байна. Бүртгүүлснээр мэдээ мэдээллийг шуурхай хүргүүлэх, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Ийм учраас идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байгаа юм.

УМХ-ын ахлах байцаагч Т.Төмөрбаатар

-Боомтуудаар 64 сэжигтэй тохиолдол илрүүлсэн. Бүдийг тусгаарлаж шинжилгээ авсан. Бүгдээс нь илрээгүй. Манайд 13 боомт байдгаас  5 нь түр хаагдсан. Иргэдийн гар тээшийг нарийн шалгаж байгаа. Ер нь хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах талаар холбогдох яамд, газруудтай хамтран ажиллаж эхэлж байгаа. Чингэлэг, ачаа тээшийг ариутгах арга хэмжээ авч байна. Гар тээшээрээ хүнсний бүтээгдэхүүн авч орж ирэхгүй байхыг анхааруулж байна. Хилийн боомтууд дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувийн хамгаалах хэрэгслийн асуудлыг шийдсэн. ДЭМБ-д хүсэлт тавиад хоёрдугаар сарын 8-нд хоёр суурин термокамер байршуулахаар болсон.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Японоос ирсэн 200 оношлуураас 100 нь үлдсэн байгаа. Дараагийн долоо хоногоос 3000 оношлуур орж ирнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 6 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 7 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 7 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 8 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 8 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 10 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 10 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 10 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 10 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 11 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 13 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр