Угаар мэдрэгчийг дуугарахад нь унтрааж унтсанаас болж хүүхэд нь хордлогод оржээ

О.Шүрэнцэцэг
2020/02/04

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Баянзүрх дүүргийн иргэн шөнийн 02 цагт угаар мэдрэгчийг дуугарах үед унтрааж унтсанаас болж хүүхэд нь хордлогын шинж тэмдэг өгсөн. Зарим иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйгээс болж угаартах эрсдэлд өртөж байна. Тиймээс иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг сайтар дагахыг зөвлөмөөр байна” гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран шалган нэвтрүүлэх товчоодуудад түүхийн нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нүүрс тээвэрлэж оруулахыг завдсан иргэдийг саатуулж, торгуулийн арга хэмжээг авсан байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыг албаныхан санууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа “Томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1169 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусын халдвар манай улсад бүртгэгдээгүй. Өвчлөл гарсан оронд зорчсон иргэдийг хамгийн түрүүнд ХӨСҮТ-рүү шинжилгээнд хамруулж ажиллаж байна. Ухань хотоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу гараагүй байгаа” гэлээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдийг аль болох эмнэлгийн байгууллагад ирүүлэхгүй байхад анхаарч, гэрээр эмчлэх, утсаар заавар зөвлөмжийг өгч ажиллаж талаар мөн дурдлаа. Тиймээс иргэд олон нийтийн газраар зорчихгүй байх, томуу, томуу төст өвчин, коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 7 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 7 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 7 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 8 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 9 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 10 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 11 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 11 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 11 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 11 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 13 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 14 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр