"Прокуроруудад дээрэмдүүлсэн" гэх Г.Буяндорж ямар хэргээр ял сонсож байв?

Н.Мижидмаа
2020/02/03

Иргэн Г.Буяндорж өнөөдөр Ерөнхийлөгчийн  тамгын газрын дарга З.Энхболдод нэр бүхий прокуроруудын хууль бус ажиллагааны талаар баримтыг өгсөн.Тэрбээр өнөөдөр хэлэхдээ 16 удаагийн шүүх хуралд оролцож, есөн жил эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж, 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон талаар ярьсан.Тэгвэл түүний хэргийг шүүхийн шийдвэртэй товчлон эргэн сануулахад:

Ноёд Группийн өрөнхийлөгч Г.Буяндорж нь  шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэргүүдэд буруутгагдсан байдаг.

2015 оны долдугаар сарын 28-ны өдөр Г.Буяндорж нарт холбогдох анхан шатны шүүх хуралдааны шийдвэр гарав. Анхан шатны шүүх хуралдаанаар  Г.Буяндоржийн хувьд дээрх хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял тус тус оногдуулж, 6 сар баривчлах ялын зарим буюу 3 сар баривчлах ялыг 3 жил хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож байв.

Давж заалдах шатны шүүх Г.Буяндоржид холбогдох хэргээс “бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэснээс хүнд хор уршиг учирсан” гэх үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Учир нь Г.Буяндорж нь бусдад залилуулсан тухай өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргасан. Цагдаагийн байгууллага уг гомдол, мэдээллийг хянан үзэж, зохих шалгалт явуулсны үр дүнд сэжиглэх хангалттай үндэслэл байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, сэжигтнийг цагдан хорьж шалгасан. Мөрдөн байцаалтыг явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байдаг.

Дээрх үйл явдалд Г.Буяндоржийг залилуулсан хэмээн өргөдөл гаргаж бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэж буруутгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзжээ.

Харин “бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлтэй учир энэ зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн ял болох баривчлах ялыг оногдуулсан бөгөөд түүний цагдан хоригдсон нийт хоног нь шүүхээс оноосон баривчлах ялтай дүйцсэн учраас ял эдэлсэнд тооцож шүүх хуралдааны танхимаас суллаж байсан юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 7 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 8 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 8 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 9 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 9 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 11 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 11 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 11 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 11 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 12 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 13 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 14 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 14 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр