МБА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг:
-УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас үүний дагуу мөрдөн байцаалтын нууцыг задруулсан хэргээр хэрэг бүртгэл нээсэн. 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр хохирогчийн ар гэрээс ирүүлсэн 13 секундийн цахим мэдээ гэсэн асуудал бий. Энэ мэдээллийг Г.гэгч этгээд хуурамчаар хийж, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг залилж авсныг тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Энэхүү Г.гэгч этгээд нь өмнө нь бусдаас 269 сая төгрөгийг бусдаас залилж авсан хэргийг илрүүлж шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад явуулсан.
Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
-ЭЦА нь 1997 онд төрсөн Б.гэгч нь 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хууран хүнгүй газар аваачиж дээрэмддэг байсныг илрүүлсэн. Эцэг эхчүүд карантины энэ үед гудамж талбайгаар сэлгүүцүүлэхгүй байхад анхаараарай.
Цагаан сарын угтаж нэгдсэн ажиллагаа явуулдаг. Энэ ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна