Хөдөө Аж ахуйн бирж энэ сарын 01-нээс 23 хүртэл үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Н.Мижидмаа
2020/02/03

Хөдөө аж ахуйн бирж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Лавай худалдааны төв хамтран  2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс 02-р сарын 23-ний өдрүүдэд сарын хугацаанд Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоод, малчдын үйлдвэрлэсэн гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан, бараа бүтээгдэхүүнийг дундын дамжлагагүй шууд худалдаалах юм. Орон нутгаас ирсэн мах, цагаан идээ, хүнсний ногоо, ууц, хэвийн боов, үндэсний үйлдвэрлэгчдийн гарын бэлэг бүгдийг нэг дороос зах зээлийн доод үнээр  худалдан авах боломж Улаанбаатар хотын иргэд та бүхэнд тохиолоо.

Үзэсгэлэнгийн  турш олон шагнал урамшуулал та бүхнийг хүлээж байгаа бөгөөд 7 хоногт нэг удаа азтан шалгаруулан иж бүрэн тавгийн идээгээр шагнах ба Лавай супермаркетаас  100,000 төгрөгөөс дээш худалдан авалт  хийсэн хэрэглэгчддээ гарын  бэлэг бэлэглэхийг дуулгахад таатай байна.

Мөн та ахмад настанаа хүндлэн алаг дээшлүүлэн золгох мөнгөний дугтуйгаа үнэгүй аваарай.

 

Хөдөө аж ахуйн бирж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 6 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 7 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 7 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 8 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 8 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 10 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 10 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 10 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 10 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 11 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 13 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр