ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өчигдөр жүжигчин Т.Билэгжаргалыг баривчилж 461-р хорих ангид саатуулсан байна. Түүнийг хар тамхи хэрэглэсэн, хадгалсан мөн мансуурсан үедээ төрсөн ээжийгээ зодсон хэргээр саатуулжээ.
Т.Билэгжаргал 2016 онд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байсан юм байна. Мөн тэрбээр сэтгэцийн эмгэгтэй гэдгээр эмчлүүлдэг бөгөөд СЭМҮТ-ийн хяналтад байдаг ажээ. Мөн өнгөрсөн жилийн нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулсан байна. Хар тамхи хэрэглэсэн иргэд ухаан мэдрэлгүй болж, өөрийн ээжийгээ хүртэл зодож танхайрч буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг болгон бичлэгийг цацжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна