Энэ сарын 29-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах гэж байсан Mонгол улсын иргэн Н гар тээшиндээ 90 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
Монгол Улсын хилээр 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухайгаа зорчигчийн гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байдаг учир холбогдох шалгалт хийлгэхээр хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна