Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржих газарт эмнэлгийн тусламж авахаар очсон 37 настай эх амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд холбогдох шүүх хурал нь болоогүй байгаа билээ. Уг эндэгдэлтэй холбогдуулан тус эмнэлгийн дарга Г.Баясгаланг чөлөөлсөн. Түүний оронд тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Дүүрэнбилэг даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бол НЭМГ-ын даргын тушаалаар Өргөө амаржих газрын даргаар Н.Дүүрэнбилэгийг томилжээ. ЭЭОД нь эмнэлгийн эмчилгээний чанар, хүртээмжийг хариуцан ажиллах үүрэгтэй. Н.Дүүрэнбилэг нь эндэгдэл гарах үед энэ л үүрэгтэйгээр ажиллаж байсан. Гэтэл эндэгдэл гаргасныхаа төлөө албан тушаалаар шагнагдсан мэт томилгоо болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна