Баянзүрх дүүргийн 21 –р хорооны “Ачит сайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Т.Алтанцэцэг 19 настай эмэгтэйд үр хөндөлт хийсний улмаас эхийн биед хүндрэл гарч, ЭХЭМҮТ-д хүргэгдсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, 19 настай иргэн Э нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17.00 цагийн үед Т.Алтанцэцэг эмчтэй уулзаж, эмэгтэйчүүдийн үзлэгт орсон бөгөөд Т.Алтанцэцэг эмч “18-19 долоо хоногтой жирэмслэлт” хэмээн оношлоод, эмээр үр хөндөлт хийхээр эхний тунг үтрээнд тарьсан байна.
Түүний маргааш буюу нэгдүгээр сарын 24-ны өдрийн 14 цагт ургийг зулбуулах үеэр хүндрэл үүсэж, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн байна. Ингэхдээ хожуу үеийн үр хөндөлт /270 гр ураг/ цус алдалт, умай урагдсан оношоор хэвтүүлэн эмчилж, амь насыг нь аварчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна