​ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛД ХАМААРУУЛАХ ЖАГСААЛТ ГАРГАН, ЕРӨНХИЙ САЙДАД САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/17

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайдад Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулах жагсаалт гарган, санал хүргүүллээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс "Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцаа нь Засгийн газрын үүрэг мөн. Гэвч сүүлийн жилүүдэд соёлын өвтэй холбоотой тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын гэрч болсон барилга байгууламжуудаа хайрлан хамгаалах бус шинэчлэх нэрийн дор нураах, тухайн барилгын түүхэн ач холбогдлыг алдагдуулах зэрэг зохисгүй санаархалууд гарах боллоо.

Орчин цагийн Монголын барилга байгууламжуудын эхлэл болсон ялангуяа Улаанбаатар хотын төвд 1930 оноос эхлэн "Монгол гэрийн багана"-ыг билэгдэж барьсан баганат барилга байгууламжуудыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулах нь зөв" гэж үзэн санал хүргүүлж байна гэжээ.Санал хүргүүлэх бичигт "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"-д хамруулах барилгын жагсаалтыг хавсаргажээ. Жагсаалтад дараах барилга байгууламж багтжээ.

Д/д

Барилгын нэр

Ашиглалтад орсон он

1

Монголын Байгалийн түүхийн музейн барилга

1930 он

2

Улсын Драмын эрдмийн театрын барилга

1960 оны 10 сар

3

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга

1931 он 11 сар

4

Соёлын төв өргөөний барилга

1988 оны 12 сар

5

Монголбанкны барилга

6

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн барилга

1958 он

7

Монгол Улсын Их сургуулийн төв байрын барилга

1944 он

8

Төрийн ордоны барилга

1951 он

9

Гадаад харилцааны яамны барилга

1947 оны 10 сар

10

Үндэсний төв номын сангийн барилга

1951 он

11

Спортын төв ордоны барилга

1958 он

12

Монголын хөрөнгийн биржийн барилга

1958 он

13

Хотын захиргааны барилга

1948 оны 7 сар

14

Монголын үйлдвэрчний эвлэлийн төв байрын барилга

1950 он


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 25 минутын өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 2 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 3 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 3 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 4 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 4 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 6 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 7 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 8 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 9 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 9 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 10 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 11 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр