НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОДОО Ч ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГАЗРААР ҮДИЙН ЦАЙГАА БЭЛДҮҮЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
8 цагийн өмнө

"Улсын тэргүүний" нэгдүгээр сургуулийн сурагчдад үдийн цай бэлдэж өгдөг Сор-Алтай, Тайж язгууртан гэх компаниуд НМХГ-ын шалгалтад "унасан" Өөрөөр хэлбэл, шинжилгээгээр нян, энтериобактери илэрсэн. Тиймээс НМХГ-аас цаашид үйл ажиллагаа явуулах гэрээг цуцлах саналыг сургуулийн захиргаа болоод Өмч удирдлага ашиглалтын газарт хүргүүлсэн байна. Санал шаардлагын дүнд тухайн гэрээ цуцлагдсан. Гэвч цайны газар нь НМХГ-ын шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөлгүй шүүхдэж, "шүүхийн шатанд яваа" гэдэг шалтгаанаар үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулсаар байна. Асуудлын гол нь энд хүүхдийн эрүүл мэнд хөндөгдөж байгаа юм.

Сургуулийн захирал н.Цогзолмаа нь шалгалтад бүдэрсэн цайны газраа сургуулийн байрнаасаа гаргаж чадахгүй байх энэ хугацаандаа өөр хоёр компанид хандаж, сурагчдадаа үдийн цай өгүүлсэн нь мөн л шалгалтад "унажээ" Өөрөөр хэлбэл, захирал н.Цогзолмаагийн дуудан ирүүлсэн хоёр компани сурагчдад хатсан боорцог тараасан байна. Ямар ч хаяг шошгогүй, баталгаагүй хүнс байжээ. Ингээд нэгдүгээр сургуулийн үдийн цай уудаг 1600 гаруй сурагч шаардлага хангахгүй дөрвөн компаниас "үдийн цай"-гаа уусан гэсэн үг. Өнөөдөр ч энэ үйлдэл давтагдсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 48 минутын өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 3 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 3 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 3 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 4 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 5 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 7 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 8 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 9 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 9 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 9 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 11 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 11 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр