ХЭНТИЙ АЙМАГ ДАХ ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Намрын дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу 10 сарын 15-нд аймгийн Цагдаагийн газрын шинэ байрны нээлт боллоо. Энэхүү барилга нь 2 тэрбум 40 сая төгрөгийн төсөвт өртэйгтэй, зоорийн давхартайгаа 4 давхар, тоноглосон 5 өрөөтэй, 100 хүний багтаамжтай хурлын заал, 6 машины граштай, оффиссын зориулалттай 37 өрөө бүхий цагдаагийн байгууллагын төрөл, албадын үйл ажиллагааг бүхэлд нь багтаажээ. Барилгын ажлыг 2018 онд эхлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ "Бид өмнө нь Татварын хэлтэс, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Авто тээврийн төв, ШШГГ, Тагнуулын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Газрын харилцаа, Бэрх тосгоны аврах гал унтраах барилга зэрэг төрийн 8 байгууллагаа шинэ байртай болгосон бол өнөөдөр 9 дэх байрныхаа нээлтийг хийж байна. Тун удахгүй ХХҮГ-ын байр ашиглалтад орно. Төрийн байгууллагуудыг шинэ байртай болгосноор тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ажлын орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ түүгээр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд үйлчилгээндээ сэтгэл ханамжтай байлгахыг зорьж байна" гэв. Мөн шинэ байрыг нь мялааж 43 инчийн ухаалаг дэлгэц гардууллаа. Хэнтий аймаг дах Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг нь 2018 онд улсын тэргүүний тасаг болж ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажиллажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 40 минутын өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 1 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 2 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 3 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 3 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 4 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 5 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 23 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 23 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 2025/06/14
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 2025/06/14
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 2025/06/14
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 2025/06/14