СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ОЛОНХ НЬ У.ХҮРЭЛСҮХ, М.ГАНБААТАР НАРЫГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


Mongolian Poll мэдээлэл, судалгааны төвөөс Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа "сайжруулсан шахмал түлш"-ийг тойрсон асуудлын талаар Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 1200 иргэнийг хамруулж, 2019 оны Аравдугаар сарын 11-13 ны өдрүүдэд судалгаа хийжээ.

Сайжруулсан түлш хэрэглээд "Улаанбаатар хот утаанаас салж байна" гэдэгт та итгэж байна уу?/Зөвхөн нэг хариулт сонгоно/

Тоо

Хувь

Итгэж байна

72

6.0

Итгэхгүй байна

459

38.3

Хариулахад эрт байна

669

55.7

Эрх баригчдын зүгээс Таван толгой компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд утаагүй болж байна гэх сурталчилгааг тогтмол хийж байна.Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн хоёр хүн тутмын нэгнь сайжруулсан түлш хэрэглээд утаагүй болж байна гэж "хариулахад эрт байна" гэж үзэж байна. Харин иргэдийн 38.3 хувь нь утаагүй болно гэдэгт итгэхгүй байна гэжээ.

Таван толгой түлш компанийн "сайжруулсан шахмал түлш"-ийг та хэрэглэж байна уу? /Зөвхөн нэг хариулт сонгоно/

Тоо

Хувь

Санаа зовох зүйлгүй хэрэглэж байна

63

5.2

Өөр сонголт байхгүй учир хэрэглэж байна

145

12.1

Бага хэмжээгээр, айдастай хэрэглэж байна

741

61.7

Хэрэглэхгүй байна

251

21.0

Тус судалгааны түүвэрт Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдсан бөгөөд тэдний 61.7 хувь нь "бага хэмжээгээр айдастай" байдлаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна гэж хариулжээ. Харин иргэдийн таван хүн тутмы нэг нь буюу 21.0 хувь нь тус түлшийг огт хэрэглэхгүй байна гэжээ.

Сайжруулсан түлшинд хордож иргэд эрүүл мэнд, хүний амь насаараа хохирсон асуудалд хэн хариуцлага хүлээх нь зөв бэ? /Зөвхөн нэг хариулт сонгоно/

Тоо

Хувь

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

433

36.1

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

32

2.6

Хотын дарга С.Амарсайхан

164

13.6

Таван толгой түлш ХХК-н захирал М.Ганбаатар

517

43.1

Буруутай бусад албан тушаалтан

31

2.6

Хариулж мэдэхгүй /Хуулийн байгууллага тогтооно/

23

2.0

Сайжруулсан түлшнээс иргэд хордож, амь насаа алдаж байгаа асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар нар хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн байр суурь иргэдийн дунд давамгайлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 20 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 45 минутын өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 1 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 1 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 2 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 3 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 21 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 21 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 2025/06/14
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 2025/06/14
Улаанбаатарт 19 градус дулаан байна 2025/06/14