УГААРЫН ХИЙНД ХОРДОЖ ХОЁР ХҮҮХЭД, НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/05

Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон 16 хүн Хордлогын яаралтай тусламжийн төвд иржээ. Харин ЭХЭМҮТ-д дөрвөн хүүхэд угаарын хордлоготой ирсний гурав нь эмнэлгээс гарсан байна. Харин 15 настай хүүгийн бие хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн хүүгийн ээж амиа алдсан байна.

Харин ХЯТТ-ийн төвд ирсэн эмэгтэйн хоёр, дөрвөн настай хоёр хүүхэд бурхан болжээ. Хүүхдүүдийн ээж, эмээ нар ХЯТТ-д эмчлүүлж байгаа бөгөөд тэд хүүхдүүдээ өнгөрснийг мэдээгүй байгаа аж.

Тухайн 16 иргэний дөрөв нь нэг гэр бүлийнхэн байсан бөгөөд тэдний эгч сэрэмжлүүлэг болгох үүднээс манай редакцид хандаж мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн хордлоготой ирсэн иргэдийн эм тариа болоод эмнэлгийн өрөөний төлбөрийг өвчтөнөөс гаргуулдаг байна. Тухайлбал, гурван иргэний эм тариа, өрөөний төлбөр 241 мянган төгрөгийг төлснөө хэлж байна. Энэ талаар ХЯТТ-ийн эмч хэлэхдээ "хордлого нь амиа хорлохтой ижил үйлдэл тул иргэн өөрөө төлбөрөө төлдөг" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 8 минутын өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 17 минутын өмнө
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 20 цагийн өмнө
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 20 цагийн өмнө
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 21 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 21 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 22 цагийн өмнө
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой Өчигдөр
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ Өчигдөр
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ Өчигдөр
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг Өчигдөр
Зарим байршилд зам хаана Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо Өчигдөр
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа Өчигдөр