ЭМГЭНЭЛ

О.Шүрэнцэцэг
2019/10/05

ЭМГЭНЭЛ

БААСАНЖАВЫН ОРОЛЗОД

/1985-2019/

Бидний хайрт нөхөр, эрхэм дотны анд Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч, Тайжи овогт Баасанжавын Оролзод 2019 оны аравдугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Б.Оролзод нь 1985 оны долоодугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төржээ. Бага балчир насаа малчин, нүүдэлчин амьдрал дунд өнгөрүүлж, 1993-2001 онд төрөлх Өндөрширээт сумынхаа 8 жилийн дунд сургууль, 2001-2003 онд Лүн сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн юм. Улмаар 2003-2007 онд Улаанбаатар хотод Их Монгол дээд сургуулийг Утга Зохиолын Ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, 2011 онд Монголын Сэтгүүл зүйн академийг Радио сэтгүүл зүй, 2012 онд Улс төр, менежментийн академийг Төрийн удирдлага, захиргааны мэргэшлийн чиглэлээр суралцан төгссөн юм.
Баасанжавын Оролзод нь оюутан ахуй цагаасаа нийгэм, утга зохиолын амьдралд идэвхитэй оролцож, оюутны байгууллагуудын удирдах ажилд сонгогдож, оюутан залуусын эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байсан билээ. Эрхэм нөхөр минь 2007 оноос өдөр тутмын "Өглөөний сонин"-д сэтгүүлч, "Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэг"-ийн тэргүүн, "Шинэ Монгол" радиод сэтгүүлчээр ажиллаж байгаад төрөлх Төв аймгийн Өндөрширээт сумандаа очиж 2012-2016 онуудад сумын Засаг даргын орлогч, 2016 оноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албыг нэр төртэй хашиж байлаа.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод нь "Шүлэгтэй навчис" /2009/, "Ширээтийн суурин" /2017/ зэрэг яруу найргийн ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон төдийгүй "Тогоруутай нуур", "Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна" тэргүүт олон дууны уран бүтээл нь Монгол түмний сэтгэлд хоногшсон билээ.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод нь хүүхэд ахуй цагаасаа шүлэг, яруу найрагт шимтэн дурлаж, Улсын хэмжээний яруу найргийн олон наадамд амжилттай оролцож, түрүүлж, айрагдаж байснаас "Алтан үзэг" яруу найргийн наадмын хошой тэргүүн байр, "Молор-Эрдэнэ" яруу найргийн наадмын тэргүүн байр, хайрын шүлгийн "Цагаан-Уул" яруу найргийн наадмын тэргүүн байр, "Орхоны уянга" яруу найргийн наадмын тэргүүн байр, "Тусгаар тогтнолын цом" яруу найргийн наадмын тэргүүн шагналуудыг тус тус хүртэж, сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Ган үзэгтэн" шагналыг гардаж байлаа.
Тэрээр 2010 онд "Шүлэгтэй навчис" номоороо Гомбын Сэр-Одын шагнал, 2018 онд "Ширээтийн суурин" номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг хүртсэн шинэ үеийн шилдэг яруу найрагчдын нэг байв.
Эрхэм дотны нөхөр, уран бүтээлийн анд Баасанжавын Оролзод минь орчлонд богино хугацаагаар ирээд буцсан ч түүний үзэл санаа, үйл хэрэг, эгэл даруу төрх, элгэмсэг нандин зан чанар, бусдын төлөө гэсэн чин халуун сэтгэл нь бид бүхний зүрх сэтгэлд үеийн үед дурсагдаж, шүлэг, яруу найргийн шилдэг бүтээлүүд нь цагийн цагт Монгол түмний зүрх сэтгэлд эгшиглэсээр байх болно.

ҮЗЭГ НЭГТ АНД НӨХӨД НЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 19 цагийн өмнө
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 19 цагийн өмнө
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 20 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 21 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 21 цагийн өмнө
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 23 цагийн өмнө
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 23 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ Өчигдөр
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг Өчигдөр
Зарим байршилд зам хаана Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо Өчигдөр
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа Өчигдөр
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо Өчигдөр
АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө Өчигдөр